Нийслэлийн хоёрдугаар сургуулийн сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлажээ

2024 оны 2 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш, сурагчид уламжлал ёсоор 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа.

Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш Цагаан сарын баярын сар шинийн өдрүүдэд өргөн хандивлаж ирсэн юм.

Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор Л.Цэнгэлмаа, нийгмийн ажилтан н.Одмаа, 11 дүгээр ангийн сурагч н.Есөнхүсэл, н.Эрдэнэ-Очир нар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өгч, ном судрын дээжээс өөрийн гараар баринтаглажээ.

Arslan.mn

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654679
1 эможи

keyboard_arrow_up