Ослын улмаас автомашины эд ангид хавчуулагдан нэг иргэн нас баржээ

2024 оны 2 сарын 14

Arslan.mn

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр болсон автомашины ослын улмаас нэг иргэн хавчуулагдан амиа алджээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн "Умын-Ам" гэдэг газар хоёр суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "Королла Румион" загварын суудлын автомашин, "Коррола" загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн Н /67 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 60 минут ажиллаж цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст, хүнд гэмтэж бэртсэн нэг зорчигчийг сум дундын Эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.

Иймд иргэд олон нийтийн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
654677
1 эможи

1
2024-02-14 09:30
МОНГОЛЧУУД МАШИН БАРЬЖ ЧАДАХ ХҮН ЦӨӨН. ДҮРЭМ МЭДЭХГҮЙ. ХИОЭЭ МЭДЭХГҮЙ АРХИ УУНА. ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ДАЙРДАШ. ЧАДАХГҮЙ БАЙЖ НЭГ ИХ ДАВХИДАГ. ТОЛГОЙ МУУТАЙ.
keyboard_arrow_up