ШҮҮХ: Н.Өнөрцэцэг хэрэг нь шийдвэрлэгдтэл ажлаа хийхгүй, нийгмийн харилцаанд орохгүй

2024 оны 2 сарын 13

Arslan.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг битүүнд буюу хоёрдугаар сарын 09-ний өдөр сулласан. 

Тэгвэл шүүхээс Н.Өнөрцэцэг хэрэг нь шийдвэрлэгдтэл ажлаа хийхгүй, нийгмийн харилцаанд орохгүй гэжээ.

Тодруулбал, Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, Н.Өнөрцэцэгийг холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлсэн гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мэдээллэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654665
1 эможи

Зочин
2024-02-13 18:29
Лайв хийгээд, солиороод л байгаа юм биш үү, энэ авгай чинь
Zochin
2024-02-13 12:27
Баатар билэг гишүүн ял авсан хирнээ ажлаа хийгээд цалингаа авч бгаа гэсэн. Хууль ингэж өөр үйлчлэх юм даа
keyboard_arrow_up