Ослын хохирогч Б.Түмэндэмбэрэл: Буруутай этгээд нь “Төлбөрийн чадвар байхгүй, ялаа авъя“ гэвэл хаашаа харах вэ, бид

2024 оны 2 сарын 13

Arslan.mn

Газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Эдү апарт 207 дугаар байр галд өртсөн. Тус байранд хамгийн их хохиролтой буюу бүх өрөө нь галд автсан 10 орчим айл байгаа аж. Тэдний нэг Б. Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

- Танайх энэ байрандаа хэзээнээс амьдарч эхэлсэн бэ. Байраа ямар нөхцөлөөр авч байв?

- Энэ байр анх баригдаж байх 2015 онд гурван өрөө байрны захиалга өгч, гэрээ байгуулж байсан.

30 хувиа бүрдүүлж өгөөд банкны найман хувийн зээлд хамрагдсан. Ингээд байр 2017 онд ашиглалтад орж байлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа. Нөхөр маань Нарантуул зах дээр зогсдог. Би өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ суудаг. Нөхрийнхөө олсон орлогоос цааш хурааж ипотекийн зээлд сард 990 мянган төгрөг төлж ирсэн.

Уг нь 2027 онд зээл маань дуусах товтой. Гэтэл нэг л шөнө орон байр маань галд өртөж, бид хаашаа харахаа мэдэхгүй болцгоосон байна.

- Гал гарах үеэр бүгд гэртээ байсан уу. Ямар үйл явц болов?

- Гэр бүлээрээ унтаж амарч байсан. Гэнэт цонх, хана чичрээд л маш хүчтэй дуу чимээнээр сэрцгээсэн. Тэгэхэд 01:00 цаг өнгөрч байсан. Жижиг өрөөнөөс хүүхдүүд маань орилолдоод, том хоёр нь "Аав аа, ээж ээ, манай байрны доор улаан гал гарч байна" гээд хэлж дуусаагүй байтал цонхны завсраар утаа ороод ирсэн. Тэгээд л "Гаръя. Бушуулаарай" болцгоогоод өмссөн хувцастайгаа гарцгаасан.

Манайх долдугаар давхар. Давхрынхаа айлуудын хаалгыг цохиж сэрээгээд гал гарсныг дуулгасан.

Айж сандарсан хүмүүс доош буугаад гарах гэтэл хойд хаалга галд автчихсан байлаа. Тиймээс урд шилэн хаалгаар гарахаар очтол цоожтой байсан. Залуучууд шууд л цохиж хагалаад гарцгаасан. Тэр даруй хойно гарч байсан гал тойроод орж ирээд л дээшээ пүр гээд л авалцчихсан. Тэр галыг харахад завсрын хөөс галыг маш хурдан дэмждэг юм билээ. Залгаа дөрвөн давхар сургууль байхад гал огт авалцахгүй байхад байр л шатаад байсан.

- Гал командынхан гурван цагийн дараа галыг бүрэн унтрааж дууссан гэсэн?

- Галын машин ирээд байрны араас нь л ус цацаад байсан. Урд нь гарах гэхээр сургуулийн хүзүүвч хоолой тээглээд шалаанк нь хүрэхгүй. Ингээд дөрөвдүгээр давхраасаа дээшээ бүрмөсөн шатсан. Дотроосоо унтраах боломжгүй. Уг нь дотроо 40 метрийн урттай галын хоолой байсан. Түүнийг нь өнгөрсөн зун хулгайд алдчихсан. СӨХ, харуул аль аль нь мэддэггүй, анхаардаггүй. Оршин суугчид л мэдэж хэлсэн, тоогоогүй.

- Галын дараа гэртээ ирэхэд ямар нөхцөл байдалтай байв?

- Бүх цонх хагархай. Гал дотогш нэвтрээд хана таазгүй шатчихсан. Бүх тавилга хөө тортог болчихсон. Дээд давхрын айлын галыг унтраахаар ус их цацсан бололтой. Тэр нь манай байр руу обжураар нэвтэрч орж ирсэн. Хөөтэй тогоо хөмөрчихсөн юм шиг л угтсан. Гал эргээд л хуйхлаад байдаг бололтой, обой, тааз, ханаараа бүтэн хөө тортог. Агааржуулалтын хоолойгоор ч гал орж ирсэн байсан.

Хүв хүйтэн, бөөн хөө тортог, хөлдүүс болсон. Хүн орох нөхцөлгүй нүд халтирам дүр зурагтай л байна. Олон жил гэр бүлээрээ бужигнаж амьдарсан орон байр маань ийм болчихыг харах хэцүү юм билээ. Дайны бөмбөгдөлтөд өртчихсөн юм шиг л байгаа.

- Авах эд хогшил, хувцас хунар ч үлдээгүй хэрэг үү?

- Би өөрөө амьсгалын дутагдалтай хүн. Хөө тортог шингэсэн хувцас өмсөх боломжгүй, нэл угаар шингэчихсэн байгаа.

МУИС-ийн багшийн ярьж байгаагаар нүүрсхүчлийн хий аливаа зүйлд шингэсэн бол цаашаа л иддэг. Нүүрсхүчлийн хий шингэсэн бетоныг өнгөн талаас нь шавардлаа гэхэд цаашаа явсаар арматураа идээд зэврүүлдэг гэж байна. Заавал хор нөлөөтэй байдаг. Ийм хортой хий шингэсэн хувцас хүн өмсөх аргагүй шүү дээ. Шууд л хавдар болох эрсдэлтэй.

- Даатгалтай иргэд хохирлоо төлүүлэх боломжтой гэж хуульч ярьж байгаа. Танайх даатгалтай байсан уу?

- Манайх 2017 онд байраа авахад "Практикал" даатгалаар даатгуулж байсан. 2019 оны арваннэгдүгээр даатгалаа гурван жилээр сунгуулж байж. Ингээд нэг ёсондоо бид мартчихсан. Нэгэнт ипотекийн зээлтэй, банк, даатгал гуравласан гэрээтэй учраас бид итгээд л орхичихсон хэрэг. Ингээд гал гарсны дараа "Практикал" даатгалаас хүн ирж зураг хөрөг аваад явсан. Араас нь юу болсон эсэхийг лавлатал "Та банктайгаа яриарай" гээд л утсаа тасалчихсан.

Банкан дээр очлоо. “Танай даатгалын гэрээ 2022 онд дууссан байна. Таны буруутай үйлдлээс болж сунгагдаагүй байна" гэдэг л хариу сонслоо. Машин тэрэг үзлэг оношилгоонд жил бүр ороход даатгал шаарддаг шүү дээ. Сунгагдаагүй бол нөхөөд л сунгачихдаг. Гэтэл ийм гэнэтийн том осол, өндөр өртөгтэй гамшиг болоход "Сунгаагүй байна, манайх хариуцахгүй" гэдэг их л хүнд мэдээ юм. Уг нь иргэд бидний ойлголтоор банк, хувь хүн, даатгал гурван талт гэрээ хийчхэж байна.

Ипотекийн зээл дуустал энэ даатгалаараа л явчихдаг юм байна гээд ойлгочхож байгаа шүү дээ. Магадгүй ийм осол гараагүй бол "Сунгая" гэхэд сунгаад л өгчих байсан байх.

- Засгийн газраас иргэдийг хохиролгүй болгоно гэж мэдэгдсэн. Энэ ажил хэр явцтай байгаа бол оо. Та бүхэнтэй холбогдож байна уу?

- Цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаагаар бол нэгдсэн журмаар үнэлнэ гэсэн. Үнэлгээний холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй хийгээд өгье гэсэн албан тоот ирүүлсэн гэж дууллаа. Даатгалтай байсан айлууд бол энэ үнэлгээгээр хохирлоо тогтоолгоод барагдуулчих бололтой.

Харин даатгалгүй, мөнгөөрөө худалдаж авсан, манайх шиг даатгал нь сунгагдаагүй айлууд тодорхойгүй байна. Хууль зүйн сайд Б.Энхбаяр ирж уулзахдаа иргэний журмаар аль буруутай этгээдээс хохирол гаргуулах хуультай гэж ярьсан байна лээ. Тэгэхээр маш бүрхэг болчхож байгаа юм. Хэзээ шүүх хурал болж, буруутай этгээд тогтоогдох вэ. Буруутай этгээд нь "Төлбөрийн чадвар байхгүй, ялаа авъя" гээд суучихвал бид хаашаа харах вэ.

Уг нь хохирогч айлын хувьд цөөхүүлээ. "Алтжин бөмбөгөр" шиг олон зуун хүний бараа материал шатсан осол биш. Болдог бол хохирлыг улсаас гаргаж өгөөд дараа нь буруутай этгээдээс нөхөн төлүүлэх арга хэмжээгээ авчихдаг болоосой. Иргэд бид 20, 30 жилийн хөдөлмөрөөрөө орон гэртэй болж, түүнийгээ тохижуулж, хувцас хунартай явж байгаа шүүдээ. Гэнэтийн ийм осол аваар гэдэг аюултай юм. Цөөхөн хэдэн хохирогч иргэдээ амьжиргааг нь дордуулахгүйгээр л шийдээд өгөөсэй гэж хүсэж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
7
ouch an post
2
confuse an post
2
angry an post
5
654664
23 эможи

Зочин
2024-02-15 09:40
Дашваанжил болон жолооч нь буруутай! Хохирол барагдуулах ёстой ! Жолооч машинаа асаалттай орхиод ганц хар амиа бодоод зугтсан, ядаж ойр орчны машины жолоочид хэлэх мөн машинаа холдуулах ёстой байсан!
A
2024-02-15 01:05
Алийн болгон улсаар төлүүлэх гээд байдаг юм бэ? Улсын мөнгө гэж юу байхав дээ. Бидний төлсөн татвар ш дээ
Үнэн
2024-02-14 21:08
ДАШВААНЖИЛ ххк хариуцлага үүрнэ шднн.Зөвшөөрөлгүй хүнд даацын машин төв замаар тэтгэврийн насны хөдөлмөрийн чадамж хүнээр жолоо бариулсан 2т том машины жолоочын бусдыг үл хүндэлсэн дайрч дээрэнгүй зам голлож явсаар байгаад сурсан тэвчээргүй бүдүүлэг зангаас болсон!!!!! ТТүгжирэл брлчихсон олон машин байсан биш халтиргаа гулгаатай үам дээр сигнаалаа орилуулж 5сек хүлээгээд араас явахад брлох байсан эргүү өвгөн чичирч дайрч бөйгаад гамшиг болгосон!!!! ДАШВААНЖИЛ ххк ХаРИУцЛАГа тооц
Зочин
2024-02-14 18:13
Харамсалтай гэхдээ буруу болгоноо бусад уу чихэх ч хаашаа юм. Бид л үүрэг хариуцлагаа ухамсарламаар ба. Эрх эрх гэж ярьсаар байтал энэ улс дампуурлаа.
Даатгалын хураамжаа өөрөө төлөөгүй байж хэнийг буруутгаад байгаа юм бэ?
2024-02-14 15:50
Б
Зочин
2024-02-14 15:07
Зээлтэй байр бол банкнаас жил болгон утасдаж даатгалын мөнгө авдаг ш дээ
Зочин
2024-02-14 10:07
Даатгал хариуцна даатгалгүй бол юу гэж татвар төлөгчид үүрэх вээ дээ
Заэгараа
2024-02-14 06:09
Аливаа нийгмийн эцсийн зорилго бол хүн ардаа баян чинээлэг, сайн сайхан амьдруулахад оршдог. Гэтэл монголд энэ зорилгоо мартаад зөвхөн улс төрчид нь өөрсдөө сайхан амьдрана гээд улсаа цөлмөж, ард иргэдээ ядууруулдаг яг ийм тогтолцоон дээр байшин шатаж хүмүүс орон гэргүй болжээ.
e
2024-02-13 16:54
ipotek bgaa bol daatgal zaaval bh estoi gj yardag hudlaa ym bna lda bie bie shulsan hudal muljsun muuhai ard tumen ymA
ipotekiin zeeltei l bol daatgaltai gj boddog hudlaa ym bna asuuj surgalj bhgui bol bie bie hudlaa shulsan l ajil hiij bdg uls
2024-02-13 16:53
y
Зочин
2024-02-13 14:02
юм л бол улсаас........
Зөв ба буруу
2024-02-13 12:51
Ипотекийн зээлтэй л бол банк даатгал хариуцах ёстой шүү. Байрны баримт бичиг хаана байна тэр газар гурвалсан гэрээгээр хариуцлага хүлээх ёстой. Мөнгө авах болохоор хууль байдаг хариуцлага гэнэтийн осол болохоор гэрээ нь дуусцан байж таарахгүй . Хэрэв тэгж байгаа бол бүх ипотек зээлтэй иргэдийн байрны эрхийн бичигийг иргэдэд өгчихөө чдээ банк тэгэж чадах л ёмтой юм бна
irgen
2024-02-13 11:30
Daatgalaa uursduu shalgaad sunguulah heregtei shuu de buh zuild ulsaas ulsaas gehee bolimoor yum
keyboard_arrow_up