Манай улсад 100 болон түүнээс дээш настай 130 иргэн амьдарч байна
2024 оны 2 сарын 09
Ахмад настан, азай буурлуудаа хүндэтгэн золгодог Цагаан сарын шинийн 1-нд маргааш тохионо.
Манай улсад нэгдүгээр сарын 25-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай 130 иргэн амьдарч байна. Тэдний 108 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй аж. 100 ба түүнээс дээш насны иргэдийн 69 нь орон нутагт, 61 нь нийслэлд аж төрж буй. Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон ахмад настантай нь Хан-Уул гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос зарим тоон мэдээллийг танилцууллаа.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654645
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс