Бямба гарагаас хилийн зарим боомт түр ажиллахгүй
Хоёр улсын гэрээний баяр, амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар Хятад улс хилээ гурав хоног хаах аж. Тодруулбал, хоёрдугаар сарын 10-12-ны хооронд хил хаах юм байна. Иргэдийн хэлж байгаагаар автозамын боомтуудыг үргэлжлүүлэн хааж магадгүй гэж байгаа ч Хил хамгаалах ерөнхий газраас үүнийг үгүйсгэсэн.
Цагаан сарын баярын гурав хоногт л хил хаагдах бөгөөд түүнээс хойш ачаа барааны таталт, хилээр нэвтрэх ажил хэвийн байх аж.
Хятад улсаа тунхагласан баяр болоод цагаан сараар бүх нийтээр амардаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус улсад бүх нийтийн амралтыг долоо хоног байхаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд хил 5-7 хоног хаадаг байсан бол энэ жилийн сар шинээр гурав хоног хаахаар болсон байна.
Хил хаалттай байх хугацаанд хилийн хяналтын байгууллагынхан дотоод үйл ажиллагааныхаа бэлтгэлийг хийнэ гэсэн юм.
Монгол Улс, БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжид заасан дараах баяр, амралтын өдрүүдэд монгол, хятадын хилийн автозамын боомтууд амарна. Үүнд:
- Шинэ жил-нэгдүгээр сарын 1-нд
- Цагаан сар-шинийн 1, 2, 3
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-гуравдугаар сарын 8-нд
- Ханш нээх өдөр-Дөрөвдүгээр сарын 4-нд
- Олон улсын хөдөлмөрчдийн баяр- Тавдугаар сарын 1-нд
- Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1-нд
- Луут завины баяр-Зургадугаар сар
- Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд
- Намрын баяр-Есдүгээр сар
- БНХАУ-ын Үндэсний баяр-аравдугаар сарын 1-3-нд
- Их эзэн Чингэс хааны өдөр
- Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, аравдугаар сарын 29-ний өдөр багтаж байна.