С.Батдөлийн хахууль авсан гэмт хэрэгт оногдуулсан 8 жил хорих ялыг 7 болгосныг Дээд шүүх зөв гэж дүгнэлээ

2024 оны 2 сарын 08

Arslan.mn

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, шүүхээс "Хэрэгт авагдсан нотлох баримт, прокурорын хуульзүйн дүгнэлт, шүүхийн шийдвэрийг шинжлэн судалж үзлээ.

Шүүгдэгч С.Батдөлийн хувьд  УБТЗ ХНН-ийн Тээвэр Зохион Байгуулалтын Албаны орлогч даргаар ажиллаж байхдаа 11 удаагийн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нараас 2.3 тэрбум төгрөгийн хахууль авсан.

Шүүгдэгч С.Баттулга иргэн Ж.Багамонголоос 235 сая төгрөгийн хахууль авах үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон.

Шүүгдэгч Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нар хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн.

Дээрх гэмт хэргээс гадна С.Батдөл нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгөөр Чингэлтэй дүүргийн Тасганы овоо, 23, 1 дүгээр байранд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хоёр хөрөнгийг худалдан авсан. Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхонд үйлчилгээний зориулалттай хоёр үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, хууль бус мөнгөний эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны үед нэгжлэгээр илэрсэн 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүх хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч нарын гэм буруугийн хэмжээг харгалзан ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654602
1 эможи

DR. ADITYA
2024-02-08 11:42
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

Иргэн
2024-02-08 09:33
Хэдэн зуун тэрбумаар нь идээд 8 жил.44- жил хориход тансаглаж сөйн амарч аваад 2-3 жилийн дараа гарчихна.Мөнгөтэй хүн шүүхийг атгачихсан байдаг юм байна аа.
keyboard_arrow_up