Mахчин динозаврын толгойн яс, өвсөн тэжээлт динозаврын бүтэн ясыг хууль бусаар олж, өндөр үнээр зарж борлуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2024 он гарснаас хойш Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн 2 гэмт хэрэг буюу махчин динозаврын толгойн яс болон өвсөн тэжээлт динозаврын бүтэн ясыг хууль бусаар олж авч, өндөр үнээр зарж борлуулахыг завдсан хэргүүдийг илрүүлээд байна.
Тодруулбал, “Э” нарын 7 иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын 84 см х 112 см хэмжээтэй толгойн ясыг хууль бусаар олж авч, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан,
Мөн “Э” нарын гурван иргэн энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн ясыг бусдад өндөр үнээр худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тус тус илрүүлэн хууль бусаар олж авсан жд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2023 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдэж байсан бөгөөд Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн 5 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс динозаврын эд яас эд зүйл 2 шалгагдаж байсан.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн 25.4 дүгээр зүйлд зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугцаагаар хорих, санхүүжүүлсэн бол 1-5 жил хорих ял шийтгэнэ.