Хотын дарга “Кинг тауэр“ хотхонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх асуудлаар ажиллана

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр 13.00 цагт Хан-Уул дүүргийн "Кинг тауэр" хотхонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх асуудлаар ажиллана. 

10 мянгаас дээш хүн амтай ч сургууль, цэцэрлэггүй зургаан байршилд газрын асуудлыг шийдэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Тухайлбал, “Голден парк” хотхон, “Алтай” хотхон, “Кинг тауэр”, “Хан хиллс” зэрэг хороололд сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Мөн сургууль, цэцэрлэгийн газрыг шийдээгүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, хуулийн дагуу газар авсан эсэхэд шалгалт хийхийг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654581
0 эможи

keyboard_arrow_up