Зам тээврийн НОЦТОЙ ослын улмаас 3 хүн эндэж, 2 хүн эсэн мэнд гарчээ
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Хамрын-Энгэр” гэдэг газар Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт хүн хавчуулагдсан байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 06-ны өдрийн 22:24 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай сонота-6” загварын суудлын автомашин, “Бейбен норд бенз-НД4251” зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /23 настай, эрэгтэй/, зорчигч Н /30 орчим настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж Эмнэлэгийн байгууллага авч явсан байна.
Буцалтгүй нэрвэгдэгч буюу ослын үед амиа алдсан байсан хоёр иргэний цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.