ГЕГ: Оны эхний сард импортын барааны дүн 936 сая ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 36 хувь нэмэгдсэн
2024 оны 2 сарын 07
Монгол Улс энэ оны нэгдүгээр сард импортоор нийт 936 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 248 сая ам.доллароор буюу 36 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв.
Нийт дүнд
- Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 170.5 сая ам.доллар буюу 18.2 хувь,
- Эрдэс бүтээгдэхүүн 221.9 сая ам.доллар буюу 23.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 197.4 сая ам.доллар буюу 88.9 хувь),
- Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 99.6 сая ам.доллар буюу 14.5 хувь,
- Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 249 сая ам.доллар буюу 26.6 хувь,
- Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 55 сая ам.доллар буюу 5.9 хувь,
- Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 40.9 сая ам. доллар буюу 4.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.3 хувь ногдож байна.
Гол нэрийн импортын барааны тоо хэмжээг харвал 2024 оны нэгдүгээр сард 15,034 машин импортлогджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654566
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс