Сар шинийн баяраар бага насны хүүхдийг ҮНСЭХГҮЙ байхыг УРИАЛЖ байна

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Сар шинийн баяраар олон хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх тохиолдлууд ихэсдэг.

Тав хүртэлх насны хүүхдэд дархлалын систем бүрэн тогтоогүй, эмзэг байдаг. Энэ утгаараа аливаа халдварт өвчинд амархан өртөнө. Харин насанд хүрсэн хүн аливаа вирусийг дарангуйлах чадвартай, дархлаатай учраас нян, вирусийг амьсгалын зам болон амны хөндийдөө тээж явдаг.

Тиймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших, бага насны хүүхдийг үнсэж, хүрэлцэж золгохгүй, зайнаас золгохыг хичээх хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Сар шинийн баяраар бага насны хүүхдийг ҮНСЭХГҮЙ байхыг УРИАЛЖ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654563
0 эможи

Зочин
2024-02-07 20:48
За болио
keyboard_arrow_up