“Королла фиэлдер” автомашины жолооч ачааны машин мөргөж, 36 настай эрэгтэй нас баржээ

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөснөөс уг хэрэг үүдсэн байна.

Уг ослын дуудлагыг хоёрдугаар сарын 06-ны өдрийн 21:41 цагт ОБГ-аас хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход  “Королла фиэлдер” загварын суудлын автомашин, автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн хойд талаас мөргөсөн байжээ. Улмаар суудлын автомашины жолооч Б /36 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.  Харин зорчигч Б /39 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд гарган Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлсэн байна.

Иймд жолооч та бүхэн сар шинийн баярыг угтан орон нутгийн замд явахдаа хурдаа тааруулж, согтууруулах ундааны төрөл зүйлийг хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх зэргийг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
654562
3 эможи

keyboard_arrow_up