ШУУРХАЙ: Хятадын иргэдэд газар эзэмшүүлсэн гэх Б.Бадрааг цагдан хорив
Өнгөрсөн "нүүрсний сонсгол"-ын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарын гурван хүн Хятадын компаниудад их хэмжээний газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх мэдээлэл ил болсон. Улмаар тэднийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхээс Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг гаргаж байсан.
Тэгвэл Б.Бадраа БНСУ-аас Монгол Улсад ирсэн бөгөөд Хорих 461 дүгээр ангид саатуулж, цагдан хорьжээ.
Бид өмнө нь Б.Бадраа нь БНСУ руу явсан талаар мэдээллэсэн билээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Д.Бадраагийн хувьд Цагаан хадны суурьшлын бүсэд 2020-2021 онд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон. Ингэхдээ хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцоод байсан.