Орон нутгаас хулгай хийгээд Улаанбаатар руу зорчих замд нь баривчилжээ

2024 оны 2 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд дахь “Цахилгаан барааны дэлгүүрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 
 
Тус аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалгалтыг шуурхай зохион байгуулж, сэжигтэй этгээдийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу зорчих үед нь баривчилж, хулгайн эд зүйл болох 25 ширхэг гар утас, дөрвөн ширхэг зөөврийн компьютерыг эд мөрийн баримтаар түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагааг хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
4
angry an post
6
654535
48 эможи

keyboard_arrow_up