ЦАГААН САР: Сар шинээр зул өргөдөг учир нь

2024 оны 2 сарын 05

Arslan.mn
Монголчууд бид эртнээс зул өргөх ёсонд чухал ач холбогдол өгч ирсэн ба зул өргөх нь буян хурах, сэтгэл санааг ариусган сайн сайхныг даллан дууддаг гэж үздэг. Зулыг шинийн 8 болон 15 нд өргөх нь гэмт нүглийг гэрлээр нимгэрүүлж, буянт үйлийг түм бум арвидуулж, сайн сайхныг даллан дууддаг байна. Түүнчлэн, сар шинийн өдрүүдэд зул өргөдөг ёс бий. Тухайлбал, битүүний өдөр гэрийнхээ гадаа зул өргөх нь Лхам бурхны айлчлан ирэх замыг гэрэлтүүлдэг хэмээн бэлгэшээдэг байна. Лхам бурхан хонгор халзан луус гэдэг унаатайгаар гурван мянган ертөнцийг битүүний шөнө эргэж хүний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө явдаг. Тийм учраас гэр орондоо бурхан шүтээндээ идээ ундаа, зулаа өргөдөг байна. Түүнээс гадна бурхны хөлөглөж яваа морь адгуусанд нь тотгон дээрээ гурван мөс юм уу цас тавьдаг ёс  уламжлалтай.

Arslan.mn

Битүүний орой зул өргөхдөө унших тарни: 

Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зулаа өргөөд “Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда маха боди мандова сам гармана базар сарва гарма  ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай. 

Arslan.mn

Зул өргөхдөө анхаарах зүйлс: 

Зул өргөхдөө бадраасан л бол байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээж, унтрааж болдоггүй. Ингэвээс зул өргөж буян үйлдэгч танд буян эс хурах ба зул нь дэнгийн гэрэл төдий болох аж. Зул өргөхөд ашиглагдах тосны өнгө, үнэр, амт зэрэг нь тусгайлан бэлдсэнчанартай хайлсан тос буюу шар тос байх хийгээд цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байх тусам буяныг төгсгөхүйд үлэмж чухал. Зулыг асаахдаа хүжиндээ гал дүрэлзүүлээд хүжнээсээ асаана. Зулыг бадраахдаа үнэн сүжиг бишрэлээр лам гурван эрдэнэд залбирч өргөхөөс гадна муйхрын 3000 түнэр харанхуйг зайлуулан гэгээн буяныг арвижуулж, бурхан шүтээнээ баясгаж, хүний сэтгэл зүрхийг ариусгах болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодох учиртай. Мөн зул өргөхдөө Ум бана варэ суухаа гэсэн тарнийг хэлж эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэн өргөвөл буян тань мянга, түм болж арвидан ирэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
654530
23 эможи

Зочин
2024-02-05 23:57
Монголчуудын цагаан сарын/хаврын/ баяртай төвдийн ламайзм хэзээнээс, яаж яваад ходбогдов?
keyboard_arrow_up