Хүүхэд хулгайлж, хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2024 оны 2 сарын 05

Arslan.mn

Дорноговь аймгийн Сайншанд сумын ...сургуулийн сурагч Д 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг Г гэгч этгээд автомашиндаа суулган авч явж, эзгүй газарт аваачин хөнөөсөн хэрэг гарсан. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Мөрдөн байцаах албанаас иргэн Г-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан.

Улмаар 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг хийжээ. 

Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
654519
3 эможи

Рааш
2024-02-06 10:53
Хоригдол овгоруудын гарт гэсгээл үзэх болтугай
Зочин
2024-02-06 10:10
ийм бузар амьтад монголын агаараар амьсгалах эрх байхгүй шүү
Зочин
2024-02-05 15:57
Энэ нөхрийг татвар төлөгчдийн мөнгөөр зүгээр тэжээх шаардлага байхгүй бхаа шууд цаазлах хэрэгтэй
Zochin
2024-02-05 15:02
Ene nohriig caazal
keyboard_arrow_up