А.ЦЭРЭНБАТ: АН-ын дарга Л.Гантөмөр Ардын намын даргатай зургаа авахуулдаг болсон. Гишүүддээ олддоггүй

2024 оны 2 сарын 05

Arslan.mn

Ардчилсан намын нэр бүхий гишүүд өнөөдөр /2024.02.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


А.ЦЭРЭНБАТ: 

-Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ардын намын даргатай зургаа авахуулдаг болсон. Гишүүддээ олддоггүй, хаана яваа юм бүү мэд. Ардчилсан нам иргэдийнхээ талд зогсож дуу хоолойгоо өргөмөөр байдаг, Л.Гантөмөр хориглодог.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг Боловсролын зээлийн сан /БЗС/-гаар хэрэгт холбогдож байгаа гэж Авлигатай тэмцэх газраас бичиг ирүүлсэн. БЗС, нүүрсний хэрэг, Хөгжлийн банктай холбогдсон,  эрх баригчдад эдгээр хэргээрээ барьцаалагдсан ийм хүнийг Ардчилсан намын даргаар ажиллуулахгүй гэдгийг өнөөдрөөс гишүүд хэлж байгаа. Тийм учраас бид өнөөдөр АТГ, Нийслэлийн прокурорын газарт хандаж, БЗС, нүүрсний хэрэгт холбогдсон Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавь гэдэг бичгийг хүргүүлж байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэдэг хүн Монголоос гараад явсан. Дараа нь Ардчилсан намынхан хулгай хийчихээд хилээр гараад зугтлаа гэсэн. Түүн шиг Л.Гантөмөр гэдэг хүн гэмт хэрэгт холбоотой нь батлагдаад хилээр гараад явбал яах юм. БЗС-гаар асуудал үүсгэж байгаа бол энэ хүнд хилийн хориг тавьж, шалга. Ардчилсан намын даргаас буулга гэж 21 аймаг, 9 дүүргийнхээ гишүүдэд уриалж байна.  Ардчилсан намын даргыг хэтэрхий унтаа, хэтэрхий аймхай байна гэж байгаа.

Ардын намынхан нүүрсний хулгайч нартаа хариуцлага тооцчихсон.  Гэтэл Ардчилсан намынхан БЗС, нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцоогүй.  Генсекээсээ эхлүүлээд дэд дарга нар нь залилан луйвартай холбоотой хүмүүс. Ардчилсан нам дотро бослого зарлаж байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654511
0 эможи

keyboard_arrow_up