“Тэнүүн-Огоо“ ХХК-ий захирал А.Ганхуягийн хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2024 оны 2 сарын 05
Ногоон автобустай холбоотой хэргээр "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, захирал асан Ж.Эрдэнэбат нарын хэд хэдэн хүнийг цагдан хориод байсан.
Тэгвэл "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан байна.
Энэ удаад ч мөн нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн саналыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж, улмаар А.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654510
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс