ИХ ЭНГИЙН ХҮМҮҮС...

2024 оны 2 сарын 05

Arslan.mn

Улсын их хурлын ээлжит сонгууль ойртохын хэрээр эрхэм гишүүдийн энгийн байдал тодорч эхлэв бололтой.

Өнөөгийн УИХ-ын гишүүд чуулган завсарлахтай зэрэгцэн сонгогчидтойгоо уулзалдан, "дахин дэвшиж юуны магад" гээд тойргоо усалж яваа. Сонгогдоогүй нэг нь сонгогдохын хүслэн болчихсон хөлөө өргөн гүйгээ... 

Тэдний нэг болох Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд агаар салхинд гарснаа цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тэрээр "Ажлын далимаар хотоос гарч салхи амтлав. Нартай цэлмэг хэдий ч цасны жавар хацар хайрах. Гэхдээ л хавар айсуй гэхээр цаанаа л нэг сэтгэлд дулаан. Малчид маань их ажлынхаа хажуугаар цагаан сарынхаа бэлтгэл хангаад борви бохисхийх завгүй. Хөдөөх ажил угаасаа л барагддаггүй хойно доо. Байгаль дэлхий, цаг агаар, энэ хавар ямархуу байх талаар Отгоо хүү ихийг хүүрнэх. Малд нүдтэй сэргэлэн хүү монгол малчны удмыг үргэлжлүүлнэ..." хэмээжээ. 

Харин УИХ-ын гишүүд болох Д.Өнөрболор, Ч.Ундрам нар өнгөрсөн амралтын өдрүүдийг ээжтэйгээ хамт бууз хийж өнгөрүүлэв.

Уг нь ард түмэнд их л ойрхон реклам хэдий ч Д.Өнөрболор гишүүний бууз нь чимхэж байхад өөрөө хөлдөөд, түүнийг хөлдөө нэг чирчихэв...

Харин Ч.Ундрам гишүүн энгийн гэх тодорхойлолтод их ойрхон байсан ч гал тогоо нь үнэнээс хол санагдав. 

Гишүүд минь энгийн байх гэж жүжиглэх хэрэггүй ээ. Тэгэх тусам та амьдралаас хол тасарсан чинь улам батлагдах болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654504
3 эможи

Зочин
2024-02-05 20:50
Хөгийн шаарууд хөнжлийн ажлаа л хий.
Зочин
2024-02-05 11:44
Татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж, охиноо тансаглуулж, хүргэн нь татвар төлөгч биднийг хээв нэг доромжилж, олон нийтийн сүлжээгээр бичлэг хийн цацаж байхад энэ Лу.Гантөмөр гэгч ингэх нь шудрага ёс уу
Зочин
2024-02-05 11:01
76 ДАХЬ ХОШИН ШОГИЙХОН АМИЛААД ЭХЭЛЖ
keyboard_arrow_up