Гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн машиныг татаж гаргажээ

2024 оны 2 сарын 05

Arslan.mn

Улсын хэмжээнд өчигдөр цас, мөсөнд суусан гурван дуудлага бүртгэгджээ. Үүнээс хоёр нь орон нутагт бол нэг нь нийслэл хотод байна.

Тодруулбал Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-2 хорооллын байрны урд жалга руу гурван зорчигчтой автомашин унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр 9:24 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 53 настай, эрэгтэй, 50 настай, эмэгтэй, 15 настай, эрэгтэй нар Тоёота Приус-41 загварын автомашинаар зорчиж явахдаа гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байсныг татан гаргаж аюулгүй болгосон байна.

Зам халтиргаа гулгаатай энэ үед хурдаа тохируулж явахгүй бол эрсдэлтэй болохыг жолооч нарт Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654503
0 эможи

keyboard_arrow_up