21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрджээ
2024 оны 2 сарын 05
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.
- Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Өмнөговийн Булган, Манлай, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын.
- Мөн Увсын Завхан, Ховдын Дарви, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Халиун, Алтай, Цогт, Төгрөг, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Шилүүстэй, Улиастай, Баянхонгорын Баян-Өндөр, Бууцагаан, Баацагаан, Баянговь, Жаргалант, Өвөрхангайн Сант, Уянга, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал), Булганы Хангал, Баян-Агт, Булган, Бугат, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Мандал, Орхон, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дархан, Төвийн Мөнгөнморьт, Баянчандмань, Баян, Дэлгэрхаан, Аргалант, Батсүмбэр, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Гурвансайхан, Луус, Өмнөговийн Баян-Овоо, Говьсүмбэрийн Чойр, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дадал, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654502
1 эможи
Зангараа
2024-02-07 04:06
Өвлийн бэтгэлээ хангаагүй арччгүй явдлыг өвөлжилт хүндрэх гэж нэрлэдэг МАНам сөнөтүгэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс