Богд Жавзандамба хутагтын өрөөний шавыг тавих ёслол энэ сарын дөрвөнд болно

2014 оны 8 сарын 02

Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслийн зүгээс II  богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөний шавыг тавих ёслол болон Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа – бэсрэг наадмыг 2014 оны 8 сарын 4-ний өдөр зохион байгуулна.

Ёслолд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам,Гавж Д.Чойжамц, Ламын гэгээний 8-р дүр Данзанжамбалчойжишэнин,Манзушир хутагтын 7-р дүр Данзанжамъян, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нар морилон саатаж сүсэгтэн олонд айлдвар сургаалиа айлдана.

Мөн үеэр Ламын гэгээн болон Манзушир хутагтын лаврангийн шав тавих ёслолыг зохион байгуулах юм.

Бэсрэг наадмын үеэр Төв аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээн, хурдан дааганы уралдаан, халх сурын харваа зохион байгуулагдаж түрүүлсэн адуучин болон дааганы уяачид Майдар бурхан гардуулах юм.

Шав тавих ёслол Төв Аймгийн сэргэлэн сумын нутаг, Их Майдар төслийн бүтээн байгуулалтын талбайд 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдөр болох Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол-бэсрэг наадамд сүсэгтэн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Лавлах утас: 77112233, 93112244

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6545
0 эможи
keyboard_arrow_up