Зөрчлийн хэрэг бүртгэх албаны харьяа нэгжийн алба хаагчдын дундах “Гар бөмбөг“-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Цагдаагийн Ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны харьяа нэгжийн алба хаагчдын дундах "гар бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгууллаа.
1. Тэргүүн байрт “Урд бүс" буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн хамтарсан баг шалгарч Алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл;
2. Дэд байрт "Алсын 3" буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн хамтарсан баг шалгарч Мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл;
3. Гутгаар байрт "Хойд бүс" буюу Булган, Орхон, Хөвсгөл, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн хамтарсан баг шалгарч Хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл;
Тэмцээний "Шилдэг тамирчин"-аар "Алсын 3" багийн тамирчин цагдаагийн дэслэгч Р.Баярсүрэн шалгарч шилдэг тоглогчийн цом, өргөмжлөлөөр шагнууллаа.