Хуурамч виски биедээ болон ачаа тээшиндээ авч улсын хилээр нэвтэрч, гаалийн зөрчилд холбогдож байна

2024 оны 2 сарын 02

Arslan.mn

Замын-Үүд-Эрээний боомтоор хуурамч архи, виски авч орж ирэх зөрчилд манай улсын иргэд холбогдох нь ихэсжээ. Энэ талаар Гаалийн байгууллагаас анхаарууллаа.

Замын-Үүд дэх Гаалийн газрын эрсдэлийн албаны дарга Н.Төрсайхан "Манай улсын иргэд БНХАУ-ын Эрээн хотоос гарал үүсэл тодорхойгүй, илт хуурамч виски, архийг биедээ болон ачаа тээшиндээ авч улсын хилээр нэвтрэх гаалийн зөрчилд холбогдож байна.

Хуурамч согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн, архи, вискиний шошго, хайрцаг, баглаа дээрх нэр нь буруу, тодорхойгүй бичиглэлтэй, лац нь гар аргаар хийгдсэн нь харахад илт мэдэгддэг.

Орц, найрлага, юугаар хийсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг үнэ хямд, гоё ганган хайрцагтай учраас нэг нэгэндээ бэлэглэх зорилгоор авч орж байна. Энэ нь бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах аюултайг анхааруулъя" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654466
0 эможи

Иргэн
2024-02-03 09:46
Зөв, сайн хурааж устга.Баахан хүн хордож үхнэ шдээ!!’
keyboard_arrow_up