Д.Баярсайхан: Ослын улмаас хохирсон 127 иргэний орон сууцны зээлтэй үнэлгээ нь 10,1 тэрбум төгрөг болсон

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

СЗХ-ны дарга Д.Баярсайхан Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт болсон ослын улмаас хохирсон иргэдийн даатгалын талаарх мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр тэрбээр,

"Sunny town, Edu Campus хорооллуудад 127 иргэн орон сууцны зээлтэй гэх мэдээлэл ирсэн. Үүнээс 72 зээлдэгч нь ипотекийн болон амь нас, эд хөрөнгийн даатгалтай ба 10,1 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй байна.

Мөн ослын газар дээр даатгалын компаниуд хохирлын үнэлгээг хийж эхлээгүй байна. Учир нь шалгалтын ажил хийгдэж байгаа тул үүний дараа үнэлгээ хийнэ. Одоогоор мэдээлэл цуглуулан ажиллаж байна. Түүнчлэн ОБЕГ-ын Улаанбаатар хотын алба хаагчдын амь нас, эрүүл мэндийн даатгалд нийгмийн хариуцлагын хүрээнд 50 сая төгрөг олгосон байна" гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654436
0 эможи

keyboard_arrow_up