Улсын аварга малчин, тариаланчийн шагналыг цагаан сарын өмнө олгоно

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоол гаргасан.

Тодруулбал, Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан юм.

Шагналыг энэ сарын 2-9-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654433
0 эможи

Зочин
2024-01-31 18:04
Улс өмчиндөө өнчин ишиг ч үгүй байж УЛСЫН АВАРГА МАЛЧИН тодроод байдаг, бас л сонин үзэгдэл шүү.
keyboard_arrow_up