Говийн IX ноён хутагт О.Данзанлувсантүдэв “НҮҮРСНИЙ ХЭРЭГ“-ээр шүүгдэж байна

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Нүүрсний гэх тодотголтой  Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд танилцуулна. 

Шүүгдэж байгаа 11 хүний дотор Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр болох IX ноён хутаг О.Данзанлувсантүдэв буюу О.Угтахбаяр нэр холбогдсон шүүгдэж байна.

Тодруулбал, говийн есдүгээр ноён хутагт О.Данзанлувсантүдэв нь "нүүрсний" гэх тодотголтой Б.Ганхуяг нарт холбогдох хэрэгт "худал мэдүүлэг" өгсөн хэргээр шүүгдэж байгаа бололтой.

Хавтаст хэргийн танилцуулгыг харахад 1984 оны наймдугаар сарын 15-нд Дорноговь аймагт төрсөн. Дээд боловсролтой. Шашны зан үйл судлаач мэргэжилтэй. Хамарын хийдийн лам. Хан-Уул дүүрэгт оршин суудаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ажээ.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 15-нд эхэлж, хаалттай хуралдсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654418
1 эможи

Сайн найз
2024-02-02 15:53
Хутагт маань аль хэдийн хүчингийн хэрэгтэйшүүдээ шунал тачаалдаа баригдаж хүчиндэх гэмт хэргээ дарах гэж хөөцөлдөж яваадаа архичин хүүхэнчин энэ ламанцарыг хууль шүүх нь төмөр нүүрээ үзүүлж шашны байгууллага нь орхимжийг нь хуулж хаяж хар болговол таарна
Зочин
2024-02-01 00:20
Өөр нүүрсээр шүүчих хүн олдохгүй байгаам байхдаа
Зочин
2024-01-31 13:39
ха ха ха таарсан ч улс орон, таарсан ч гэгээнтэн байна. Хаана байнаа хутагт гуай, нөгөө Буддын шашны бүх зовлонгийн эхлэл шунал гэдэг сургааль? Гэгээн Хутагт гуайг сайн шалгавал шунал байтугай тачаалын гэмт хэрэг ч гарч магадгүй л юм байна
zochin
2024-01-31 13:14
Ugsen atsniih hutagt hulgaich sda
Иргэн
2024-01-31 12:19
Өө за за. Монголчууд ч бүр алийгаа алдаж байна даа. Энэ хуурамч "гэгээнтнийг" ямар лалар нь тодруулаа вэ?
keyboard_arrow_up