Дэлбэрэлтийн улмаас түлэгдэн эмчлүүлж байсан дахин нэг иргэн нас баржээ
2024 оны 1 сарын 31
Дүнжингаравын уулзвар дээр болсон дэлбэрэлтийн улмаас 10 гаруй хүн түлэгдэж, гэмтсэн байдаг.
Тэгвэл ослын улмаас ГССҮТ-д 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр нас баржээ. Мөн дөрвөн хүнийн биеийн байдал хүнд байгаа бол гурван хүний биеийн байдал тогтвортой, түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн, БЗДЭМТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, 1 хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа 8 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэжлэн хийгдэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654414
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс