Газар өмчлөлийн цахим хуудас руу 4’519’586 хандалт иржээ
Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийг эрчимжүүлэх, мөн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор өчигдрөөс эхлэн газар өмчлэх иргэдийн хүсэлтийг онлайн хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Гэвч www.umch.ub.gov.mn сайтын “Цахим бүртгэл” хэсэг рүү орж бүртгүүлэх явцад Үндэсний Дата төвд байрлах сервер гацан, иргэд бүртгүүлж чадалгүй, бухимдал үүссэн юм. Ийм хүндрэл үүсэхэд ачаалал их байсан нь нөлөөлжээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлснээс хойшхи наймдугаар сарын 1-ний 16.00 цагийн байдлаар тус вэб сайт руу хандсан хандалт нийт 4.519.586-д хүрчээ. Өөрөөр хэлбэл, энэ нь тандалт ямар хэмжээнд байсныг харуулсан тоон үзүүлэлт юм.
Тиймээс иргэдийг яарч сандралгүй бүртгүүлэх боломжтойг тус газраас мэдээлж байна. Газар өмчлөх хүсэлтийг дээр дурдсан цахим хаягаар энэ сарын 15-ныг хүртэл бүртгэх аж.
Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэдээллийн технолгийн газар болон Үндэсний Дата төвийн холбогдох хүмүүс газар өмчлөлийн цахим систем байрлах серверийн хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллааг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа юм байна.
Үндэсний Дата төвөөс ирүүлсэн Газар өмчлөлийн цахим хуудсанд хандсан хандалтын тухай мэдээг танилцуулья.
Газар өмчлөлийн цахим хуудсанд хандсан хандалтын тухай
2014.08.01 Улаанбаатар хот
2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Газар өмчлөлийн цахим хуудас руу хандсан нийт хандалт 4’519’586 байна. Зураг-1 дээр харуулав.
Нийт сүлжээний хандалт Зураг-1
Мөн энэ хугацаанд тухайн цахим хуудасны сервер рүү үүссэн сүлжээний холболтыг зураг -2 дээр харуулав. Үүнээс харахад 2017.08.01 өдрийн 12:00 цагаас эхлэн огцом өссөн нь ажиглагдаж байна. Хамгийн оргил үедээ 1 секунтэнд 1000 холболт үүссэн байна.