7000 литр хуурамч согтууруулах ундааг устгалд оруулжээ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн гарал үүсэл нь тодорхой бус, хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж буй архи, вискинд хяналт шалгалт хийжээ. Үүний хүрээнд 270 гаруй удаагийн зөрчилтэй үйлдлийг таслан зогсоож, 7000 гаруй литр согтууруулах ундааг шүүх шинжилгээнд явуулахад стандартын зөрчилтэй гарсан тул устгалд оруулжээ.

Мөн хуурамч согтууруулах ундаа худалдаж байсан 200 орчим цахим хаягт шалгалт хийж, хаасан байна. Зөрчилтэй согтууруулах ундааг жинхэнэ бүтээгдэхүүнтэй төстэй харагдахуйц болгон хаяг шошгыг дуурайлган хийж, хямд үнээр худалддаг байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654395
2 эможи

keyboard_arrow_up