СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэсчээ

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

ЭТТ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг ард иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлэх талаар албаныхан мэдээллээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Өмнө нь хувьцаа эзэмшигч 2,4 сая иргэнийх өмнө нь авч байсан брокерийн дансаар, шинэ 893 мянган хувьцаа эзэмшигчийн мөнгө хүүхдийн мөнгө авдаг данс руу шилжин орно.

Нэг үгээр 12 хүртэлх насны бүх хүүхэд шинээр хувьцаа эзэмшигч болж бүртгэгдлээ.

2022 онд 1,3 их наяд төгрөгийг цэвэр ашигтай байсан ба иргэдэд 351 тэрбум ногдоно. Татвар суутгагдаад 104 мянган төгрөг өнөөдөр иргэдийн дансанд орно." гэв.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэссэн талаар сэрэмжлүүлэг мөн хүргэсэн юм. 

Мөн 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж, хувьцааны данс болон хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654391
2 эможи

Энх-Амгалан
2024-01-31 17:36
Мэдээлэл сайн байна
Азжаргал
2024-01-31 13:10
Азжаргал
E.Pvrewdash
2024-01-31 10:28
Ok
keyboard_arrow_up