АШУҮИС: “ЭРХЭМ БАЯН-ЭРҮҮЛ МЭНД“ үзлэг спортын наадам амжилттай боллоо

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан хаагчид Дархан-Уул аймагт “Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!” уриан дор "Эрхэм баян-эрүүл мэнд" үзлэг, сургалт, спортын наадмыг амжилттай зохион байгууллаа.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бүрэлдэхүүн, салбар сургууль, харьяа эмнэлэг, сувилал, хүрээлэн, ЭМОТ, ахлах сургууль нийт 27 байгууллагын 15 багийн 520 гаруй багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчдын дунд Спортын наадам сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, олс таталт гэсэн 5 төрлөөр СПОРТЫН НААДАМ амжилттай зохион байгуулагдлаа.

Arslan.mn

НИЙЛБЭР ДҮН:

ТЭРГҮҮН БАЙРАНД: АУ-ны доктор, профессор Б. Оюунгоо захиралтай Сувилахуйн сургуулийн хамт олон 4-алт

ДЭД БАЙРАНД: АУ-ны доктор, профессор Я.Энхтөр захиралтай Анагаах ухааны сургуулийн хамт олон 2-алт

ГУТГААР БАЙРАНД: АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш МАУОУС, АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал захиралтай МАУТЭ хамтарсан баг 1-алт, 1-мөнгө, 2-хүрэл тус тус хүртэж амжилттай оролцлоо.

Эрдэмтэн, судлаач багш, эмч нараас нийгэм, хамт олны эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадвар, манлайлалд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт “Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй” сургалт, “Эрүүл бие-Эрүүл амьдрал”, “Эрүүл шүд- Эрүүл ирээдүй” амны хөндийн болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөг 2024 оны 1-р сарын 25, 26-ны өдөр зохион байгуулж нийт 500 гаруй хүнийг хамрууллаа.

Спортын наадмыг зохион байгуулсан Сувилахуйн сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн хамт олон, Дархан-Уул аймгийн иргэдэд эрүүл мэндийн сургалт, үзлэг, зөвлөгөө өгсөн Анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нар, дэмжлэг үзүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654380
1 эможи

ganaa
2024-01-30 12:45
Bayar hurgye
keyboard_arrow_up