Зөрчил шалган шийдвэрлэхдээ хүний эрхийг хангаж, дээдлэхийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад зөвлөлөө

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх нэгж, эрх бүхий алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, хүний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд анхаарах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах бодлого, чиглэл зэрэг асуудлыг хэлэлцэх зорилготой сургалт, зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Улаанбаатар хот, 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 157 албан тушаалтан хамрагдаж буй тус арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Комиссын гишүүн Б.Энхболд тус зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж буй ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны алба хаагчдад талархал илэрхийлээд оролцогчдод хандаж, цагдаагийн байгууллага жилд 2.7 сая орчим зөрчил шалган шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор мөн тооны ард иргэдтэй цагдаагийн алба хаагчид өдөр тутамдаа харьцаж, зөрчил шалган шийдвэрлэхээр ажилладаг гэсэн үг юм. Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахдаа эрх, эрх чөлөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоодог онцлогтой ч хууль дээдлэх, хүний эрх, чөлөөг хүндэтгэх, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах ёстойг цохон тэмдэглээд Комиссоос баримталж буй бодлогын талаар танилцууллаа.

Тухайлбал,

  • Зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгоход холбогдох байгууллагуудад санал хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Зөрчил шалгах ажиллагаанд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хангах чиглэлээр төв, орон нутгийн цагдаагийн газрын саатуулах болон эрүүлжүүлэх байрны орчин нөхцөлийг сайжруулахад тогтмол анхаарах.
  • Хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх. Шинэ тутам үүсэж буй сорилт, бэрхшээлд тохирсон хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654377
0 эможи

keyboard_arrow_up