Аюултай ачаа тээвэрлэж явахдаа зөрчил гаргасан жолоочийг 160 мянган төгрөгөөр торгов
Олон нийтийн цахим орчинд энэ сарын 28-ны өдөр тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад, "Shaanxi-x3000" маркийн том оврын ачааны автомашины жолооч нь:
-Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй;
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнийг саатуулсан;
"Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино" зэрэг заалтыг тус тус зөрчсөн үндэслэл тогтоогдсон.
Дээрх зөрчилд Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10.000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр зөрчил тус бүрд шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.