Бусдын амь насыг хөнөөгөөд хэргийн газраас зугтсан 34 настай эрэгтэйг олж тогтоон, шалгаж байна
2024 оны 1 сарын 30
Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн .... зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй Т гэгч нь иргэн С-г зодож, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
1
654373
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс