Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал 15 дахь өдрөө ХААЛТТАЙ үргэлжилнэ
2024 оны 1 сарын 30
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох "нүүрс"-ний хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 15-нд эхэлсэн ч хаалттай хуралдахаар болсон байдаг.
Нийт 15 хоногийн турш хаалттай хуралдсаны эцэст шүүх хурал завсарлаж, бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.
Шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэх судлах процесс дууссан. Шүүгдэгч нар өнгөрсөн баасан гарагт байр сууриа илэрхийлж үгээ хэлсэн. Харин одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар зөвлөлдөж байгаа.
Шүүгдэгчээр:
- Т.Аюурсайхан
- Т.Түвшинбаатар
- Х.Батхишиг
- Б.Ганхуяг
- О.Данзанлувсантүдэв
- Б.Отгонжаргал
- Г.Гантөмөр
- О.Дагвадорж
- И.Даваадорж
- П.Бадамханд
- Б.Эрдэнэбаяр нар оролцож буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









654365
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс