Б.Хуягбаатар: СХД-ийн ИТХ-аас “ТИЙБОЛЛ“-ын спортыг ГЭР БҮЛИЙН спорт болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна

2024 оны 1 сарын 29

Arslan.mn

Монголын өргөмжит консул ноён Каваучи Широгийн зүгээс Монголын хүүхэд, багачуудад Тийболын спортоор дамжуулан багаар ажиллах, ёс зүйн суурь боловсролыг олгохоор зорьж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл уг төслийн хүрээнд нийслэлийн гурав дахь дүүрэг буюу Сонгинохайрхан дүүрэгт тийболлын спортыг хөгжүүлэх арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Тус үйл ажиллагаанд СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар,  Японы Токушима дахь Монгол Улсын өргөмжит консул, Азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч Широ Каваүчи, БГД-ийн ИТХ-ын дарга, Монголын Тийболлын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Сэмжидмаа, БЗД-ийн ИТХ-ын дарга, Монголын Тийболлын Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч А.Баяр болон СХД-ийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, Монголын тийболлын Үндэсний холбооны сургагч багш нар оролцлоо. 

Arslan.mn
Арга хэмжээг нээж, СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар хэлсэн үгэндээ "2024 оны дүүргийн ИТХ-ын даргын анхны захирамжийг гаргалаа. Бид 2024 онд Сонгинохайрхан дүүрэгт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн биеийн тамир, спортын заалыг үнэ төлбөргүй болгох, гадна талбайг ашиглуулах зэрэг олон ажлуудыг хийнэ. Үүнээс гадна тийболлын спортыг хөгжүүлэх зорилгоор гурав дахь дүүрэг болон шалгарч, өнөөдөр спортын тоног төхөөрөмжүүдийг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардуулж, дүрмийг танилцуулах үйл ажиллагаа болж байна. Монгол Улсад Япон маягийн тийболлын спорт хөгжиж байгаа. Монголын тийболлын холбоо нь Монгол маягийн тийболлыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бол СХД-ийн хувьд гэр бүлийн спорт болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ташрамд Азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч Широ Каваүчи болон БГД-ийн ИТХ-ын дарга, Монголын Тийболлын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Сэмжидмаа болон бусад хүмүүст талархал илэрхийлье." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Японы Токушима дахь Монгол Улсын өргөмжит консул, Азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч Широ Каваүчи

Монгол Улсад анх 2010 онд ирж байсан. Тэр үед тийболлын спорт төдийлөн хөгжөөгүй, олон хүн мэддэггүй байсан. Өсвөр насны цөөн хэдэн хүүхдүүд л бэйсболлын спортоор хичээллэдэг байсан. 
Тэр цагаас хойш 10 жилийн хугацаанд хүүхдүүдэд илүү их тохирсон, тэдний бие бялдарыг хөгжүүлэхэд тустай тийболлын спортыг судлаад 2019 оноос Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн хүн ам ихтэй гурван дүүрэгт тийболлын үйл ажиллагааг явуулж байна. Цаашид хүн амын 80 хувийг хамруулах зорилт тавин ажиллаж байна. 

Бэйсболлын спорт нь олимпын төрөлд багтдаг. Олимпын төрлийн спортод БНХАУ, Тайвань, БНСУ, Япон зэрэг орны тамирчид алдартай байдаг. Тийболл нь бэйсболлтой маш төстэй спорт  учраас энэ спортын төрлийг багаас нь хөгжүүлвэл олимпын төрлийн спортын төрөл нэгээр нэмэгдэж, хүчтэй баг гарч ирэх байх гэж итгэж, энэ ажлыг эхлүүлсэн.  

Энэ спорт нь хүүхдүүдэд маш ээлтэй, зөөлөн спорт. Мөн аюулгүйгээс гадна санхүүгийн хувьд хүүхдүүдэд хүндрэл үүрүүлэхгүй учраас энэ спортыг хөгжүүлэхийг хүсч байгаа. 

Энэ жилийн хамгийн том зорилго маань аль болох олон хүүхдийг энэ спортоор хичээллүүлэх, тоглуулж үзүүлэх, таниулах юм. 
Мөн энэ онд Япон Улсад зохион байгуулагдах Азийн Тийболлын аварга шалгаруулах тэмцээндл Монгол Улсаас дөрвөн баг оролцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр хүүхдүүд олон улсын түвшинд туршлага судлах бүрэн боломжтой болох юм. Хэдийгээр Монгол Улсад тийболлын спорт хөгжөөд удаагүй байгаа хэдий ч сурч байгаа хурд, биеийн хөгжлийг нь хараад Азийн аварга болох боломжтой хүүхдүүдийн тоонд оруулсан байсан. 

Arslan.mn

БГД-ийн ИТХ-ын дарга, Монголын Тийболлын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Сэмжидмаа: 

СХД-т тийболлын спорт хөгжих үндэс тавигдлаа. Баянгол дүүрэгт төслийг анх 2023 оны 05 дугаар сарын 01—ний өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ спортыг хөгжүүлснээр хүүхдүүд багаасаа багаар ажиллах чадварт суралцах, хүн хоорондын харилцааг сайжруулах, хүүхдүүд бие биенээ хүндлэх, хайрлах, багийн зарчмаар ажиллаж байж хэрхэн амжилтад хүрэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зэрэг маш олон талын ач тустай. 
Монголын тийболлын холбооны энэ онд бүх аймаг,  дүүргүүдээр тус спортыг түгээх зорилго тавин ажиллаж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654360
1 эможи

keyboard_arrow_up