ЖДҮГ-ын удирдах албан тушаалтан Д.Надмидцэдэнгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024 оны 1 сарын 29

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгасан байна.

Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. 

Тухайлбал, Д.Надмидцэдэн нь Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан Д.Надмидцэдэн нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найдваргүй зээлдэгч компаниудад давуу байдал олгох явцдаа бусдаас хахууль авч, хууль бусаар олсон орлогыг угааж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг шалгаж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654345
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up