Н.Мишигдорж: Хоёр жолоочийг өөрийн болон бусдын аминд эрсдэл учруулж болзошгүй гэж үзээд баривчилсан

2024 оны 1 сарын 25

Arslan.mn

Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдөж, 60 тоннын ёмкость дэлбэрсэн. 

Тухайн орчимд хэргийн газрын үзлэг хийгдэж дууссан талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж  "Дуудлага мэдээлэл хүлээж аваад цагдаагийн байгууллагаас нийтдээ 189 мөрдөн байцаагч үзлэг хийсэн. Мөн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Тээврийн Цагдаагийн Албаны нийт 31 прокурор, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 51 шинжээч хэргийн газрын үзлэгт оролцлоо.

Хэргийн газрын нөхцөл байдлын үнэлгээг түргэн шуурхай хийх үүрэг чиглэл авсан. Олон автомашин шатсан, хэд хэдэн барилга байгууламжид гал гарч хохирол учирсан, хэргийн газрын цар хүрээ өргөн байсан учраас мөрдөн байцаагчийн ажлын хэсэг байгуулан ажиллуулснаар тухайн өдрийн 22:00 цагт хэргийн газрын үзлэг дуусаж, зорчих хэсгийг чөлөөлсөнв

Хэргийн газрын үзлэг дуусаад өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийж байна.

Цагдан хорих арга хэмжээг эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсаны дараа авдаг арга хэмжээ. Харин хоёр жолоочийг 48 цагийн хугацаатай баривчилсан. Бусдад их хэмжээний хохирол учруулсан, гурван хүний амь нас хохирсон тул сэтгэл санааны байдлаас үүсэх эрсдэлийг тооцоолж баривчилсан. Тухайн автомашин нь Батлан хамгаалах яамны албаны машин байсан.

"Дашваанжил" компани буруутай эсэх, хоёр жолоочийн аль нь буруутай гэдгийг мөрдөн байцаалтын үйл ажиллагаагаар тогтоохоор ажиллаж байна. Ямар зүйл ангид таарах гэмт хэргийн шинжтэйг тодорхойлсны дараа "Дашваанжил" компани буруутай эсэхийг тогтоох боломжтой." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
2
confuse an post
2
angry an post
3
654311
14 эможи

Зочин
2024-01-26 15:13
Яагаад баривчилж болохгүй гэж харин ч амь насыг нь эрсдэлээс хамгаалж байгаан бишүү
Зочин
2024-01-26 11:48
Баривчлаад бхда яахвдээ
keyboard_arrow_up