“Дашваанжил“-ийн автомашин хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмын дагуу зөвшөөрөл аваагүй байна“

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж дуусаад УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "2167 УЕ улсыг дугаартай Дашваанжил ХК-ийн автомашин НИТХ-ын 2014 оны 102-р тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу С,Е ангиллын зөвшөөрлийг Нийтийн Тээврийн Газраас авсан мэдээлэл урьдчилсан байдлаар бүртгэгдээгүй байна" гэв. 

Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагааг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар хэрэгжүүлж ажилладаг юм байна.

Осол гарсан шөнийн 01:00 цагаас хойш тухайн уулзварын хөдөлгөөн сийрэгжсэн байсан учраас биет хөдөлгөөн зохицуулалт байгаагүй. Гэрлэн дохиогоор зохицуулалт хийгдээд явах боломжтой сийрэгжилттэй байсан гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654277
0 эможи

keyboard_arrow_up