Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хэлэлцээд Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, суллаж шийдвэрлэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654274
1 эможи

Зочин
2024-01-25 14:10
Хөрөнгө оруулалтын хууль нэртэй газар нутгаа Хятадад зарах гэсэн Хүрэлбаатар чинь жинхэнэ хоригдох ёстой ялтан атал газар нутгаа хамгаалж тэмцдэг Хулан яахаараа хоригддог билээ ?
Алт
2024-01-25 09:42
Хулан ялаа эдэлсэн нь дээр шүү
keyboard_arrow_up