Орон сууц, сургууль, цэцэрлэгтэй залгаа АЮУЛ даллаж буй “ШТС“-уудаа ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭЕ

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Өчигдөр шөнө 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт гал түймэр гарч, гурван алба хаагчийн амь эрсдэсэн харамсалтай явдал болж буй.

Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг ч нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 278 ШТС түгшүүр төрүүлсээр байна. Учир нь  нийслэлийн хэмжээнд ихэнх ШТС-ууд орон сууц, сургууль, цэцэрлэгтэй залгаа баригддаг.

Стандарт бус асуудлаас болж хэзээ нэг өдөр галд өртөж магадгүй аюултай нөхцөлд амьдарч байна. Хотын төвд ШТС-уудын ихэнх нь байрлаж байхад арга ч үгүй биз.

Энэ дүр зураг Монголд ямар ч стандарт мөрддөггүйн жишээ. Дүрэм журам, стандарт гэгч зөвхөн цагаан цаасан дээр бичигддэг гэдгийг батална. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл хотод өглөө босоод ирэхэд л нэг ШТС барьчихсан байдаг гэхэд хилсдэхгүй. 

Монгол Улсад мөрдөгддөг стандартын дагуу ШТС-ууд газар доор савтай бол орон сууц болон нийтийн барилга байгууламжаас хааш хаашаагаа 25 метрийн зайтай. Харин газар дээр савтай бол 40-80 метрийн зайд байрлах стандартыг дагаж мөрддөг. Бодит амьдрал дээр зарим газар энэ норм, стандартаа мөрдөгдөхгүй байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм.

“Шатахуун түгээгүүрийн станцууд нийтийн орон сууц барилгын хажууд байх нь буруу, гэнэт дэлбэрэхэд эрсдэлтэй. Юу ч мэдэхгүй гэртээ байж байгаад эрсдэлд өртөх аюултай. Тиймээс тодорхой заасан стандарт, нормын хэмжээндээ л байх ёстой” гэдгийг олон ч хүн ярьдаг ч хэрэгжихгүй өдий хүрсэн.

Одоо ниргэсэн хойно нь хашхирахгүйн тулд эрсдэл өндөртэй шатахуун түгээх станцуудаа яаралтай нүүлгэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654265
2 эможи

keyboard_arrow_up