Д.Мөнх-Эрдэнэ: Дэлбэрэлтэд өртсөн найз маань 60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна
Дүнжингаравын уулзвар дээр шөнө гарсан ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч нас барж, арав гаруй хүн гэмтсэн нь урьдчилсан шалгалтаар тогтоогдсон байна. Дэлбэрэлтэд өртсөн зарим иргэн Түлэнхийн төв буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Тодруулбал, Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэж ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогүй байна.
Найз нь галд өртөж эмнэлэгт хэвтэж байгаа талаар иргэн Д.Мөнх-Эрдэнэ: Дэлбэрэлтэд өртсөн найз маань 60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна. Бусад хүмүүс 80-90 хувийн түлэгдэлтэй гэж байна.
Иргэний хүний зүгээс хэлэхэд хотод стандарт мөрдөөгүйгээс алхам тутамд эрсдэл үүсээд удаж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Бодит байдал ийм л байна. Шатахуун, газын агуулга нь хотоос хол газар байх ёстой. Хот дотор шатахууны зөөх хэмжээ нь 1-2 тн байх ёстой. Гэтэл яахаараа хот дотор 60тн тээврийн хэрэгсэл аюултай бодис их хэмжээгээр тээвэрлээд явж байдаг юм. Энэ ноцтой асуудал болсон. 1тн тээвэрлэж явсан машин, 60 тн газ тээвэрлэж явсан машины хооронд асар их хор хөнөөлийн зөрүү гарна шүү дээ " гэв.
Мэдээг tovch.mn сайтын шууд дамжуулалтаас бэлдэв.