Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой
Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр шууд дамжуулагдана.
Тодруулбал, НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 24-нд 13:00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 1-с 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.