ЦЕГ: Оройн цагаар бүлэглэн бусдын цүнхийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

"Дөрвөн залуу намайг зодоод цүнхийг маань аваад явчихлаа" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 19:00 цагийн үед бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу шалгахад 29 настай эрэгтэй Р-н цүнхтэй эд зүйлсийг 30 настай, эрэгтэй Д нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/

"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654254
1 эможи

keyboard_arrow_up