Зочид буудалд гадаадын 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлжээ

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагийн үед Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй тохиолдолд ажиллаж, тус зочид буудалд урьдчилсан байдлаар гадаад улсын нэр бүхий 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.

300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэрийн /маажан/ тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг түр хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654248
4 эможи

Зочин
2024-01-24 10:02
НОХОЙНУУД Ч МӨНГӨ ХҮҮХЭН ЗУГАА ЦЭНГЭЛИЙГ МОНГОЛД ИРЖ ХИЙДЭГ БОЛЖ, МАНАЙХАН ЦАВЧИАД ДУУСНА БИЗ ДЭЭ
keyboard_arrow_up