Цагдан хорих байрны даргад хоёр жилийн хорих ял оноожээ

2024 оны 1 сарын 23

Arslan.mn

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан Б.Г нь 2022 оны зургаадугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон...“ гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүхээс тус хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 15-нд хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.    

Мөн хохирогчийн эмчилгээний зардал болох 3.9 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг прокурорын байгууллагаас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
654235
3 эможи

Зочин
2024-01-23 22:15
Очоод жинхэнэ баньд болно доо
keyboard_arrow_up