10 зорчигч бүхий 3 машин цасанд сууж, аврагчдыг дууджээ

2024 оны 1 сарын 23

Arslan.mn

ОБЕГ-аас нэгтгэн гаргадаг аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ.

Өнгөрсөн 24 цагт Дундговь, Дорноговь аймагт 10 зорчигч бүхий 3 машин цасанд суусан дуудлага ирж, хоёрыг нь татаж гаргаж, нэг машиныг нь үлдээж зорчигчдыг нь авч явжээ. Эдгээр иргэдийн 3 нь хүүхэд байжээ.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум 7 дугаар багийн “Гүн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 107 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Сайнцагаан сумаас Эрдэнэдалай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын  “Бонго-3” загварын бага оврын ачааны автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.  

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Рашаант багийн “Билүүтийн хяр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 43 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Х-ын  “Прадо-150” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.  

Дорноговь аймаг, Сайншанд сум 8 дугаар багийн “Шинэ-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, Дэлгэрэх сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 03:30 цагт хүлэээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас Сайншанд чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн М-ийн  “Альфард” загварын суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн байсан тул автомашиныг үлдээж зорчигчдыг нь Сайншанд суманд хүргэж ирсэн.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
654223
1 эможи

Zul
2024-01-23 12:49
1 odor ch bolson onjood yavj boldoggui yum bhdaa am nasaa bodooch deer ni avarah angiiingan chini bas hun shuudee
keyboard_arrow_up