Ослын шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна, цагдаагийн байгууллагын хамгаалалт дор цуваагаар ирж байгаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан зургаадугаар ээлжийн, 25 автобустай хоёр дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолдож, ослын улмаас хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр болсон.
Уг ослын талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Автобусны ослын шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна. Ослын улмаас хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон.
НТГ-аас шинэ автобуснуудыг оруулж ирэх зохион байгуулалтын хувьд урд, хойноо цагдаагийн байгууллагын хамгаалалт дор цуваагаар авч ирж байгаа.
Шөнийн цагаар цувааг явуулахгүй, жолооч нарыг ажлын 8 цагт багтаан автобус бариулж, холын замд явуулж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.